Төрийн цахим үйлчилгээний үр нөлөөг сайжруулах хэлэлцүүлгийг зохион байгуулжээ

Төрийн цахим үйлчилгээний үр нөлөөг сайжруулах хэлэлцүүлгийг зохион байгуулжээ
 
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс “Төрийн байгууллагын цахим үйлчилгээний үр нөлөөг сайжруулах, цахим үйлчилгээтэй холбоотой иргэн, хуулийн этгээдээс гаргаж буй санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг үе шаттай бууруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг 2026 оны зургаадугаар сарын 09-ний өдөр зохион байгуулжээ. 
 
Хэлэлцүүлэгт Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар болон “Санхүүгийн мэдээллийн технологийн төв” УТҮГ-ын төлөөллүүд оролцов. Оролцогч байгууллагууд цахим системийн үр нөлөөг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний үр дүн болон өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийлээ.
 
Мөн Зөвшөөрлийн цахим систем (license.mn)-д хийгдэж буй шинэчлэлийн явц, цаашдын зорилтын талаар мэдээлэл өгч, цахим үйлчилгээний явцад тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг хэлэлцэн, шийдвэрлэх санал, санаачилгыг солилцсон байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.