🔴Ж.Чинбүрэн: ЭМД-ын сангаас хулгай хийсэн баримт илэрсэн

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн танилцууллаа.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: 

-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаан эрүүл мэндийн салбарын асуудлаар амьсгалж, дөрвөн чухал шийдвэр гаргалаа.

Нэгдүгээрт, ЭМД-ын сангийн шалгалт, зөрчлүүд. 2023-2024 онд хязгааргүй зарцуулалт, хяналтгүй байдалд хүрсэн. 2025 онд хязгаарлалт тавьсан ч гэрээнд өөрчлөлт оруулж, хулгай хийсэн баримт илэрсэн. Эдгээрийг хууль хяналтын байгууллагад шалгуулна.

Хоёрдугаарт, ЭМД-ын Ерөнхий газрын шинэ даргаар эрх зүй, санхүүгийн мэргэжилтэй Ц.Батбаатарыг томиллоо.

Гуравдугаарт, 2027 оныг "Эрүүл мэндийг дэмжих" жил болгохыг Засгийн газраас дэмжлээ. 2026 он боловсролын жил, 2027 он эрүүл мэндийн жил болно. Эрүүл мэнд, боловсролд төсвөөс онцгой дэмжлэг үзүүлнэ. Ажлын хэсэг байгуулж, эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 3.5 сая төгрөгт хүргэх зорилго тавиад байна. 

Дөрөвдүгээрт, Ерөнхийлөгчийн уламжлалт анагаах ухааныг дэмжих зарлигийг хэрэгжүүлэх тогтоол гаргав. Монголын мянган жилийн түүхтэй анагаах ухааныг сэргээж. ЭМЯ-д Уламжлалт анагаах ухааны хэлтэс байгуулсан. Монгол эмч нар Европын орнуудад хувийн кабинетууд нээгээд, уламжлалт эмчилгээ үзүүлж байгаа. Бид ургамлын бүтээгдэхүүн, тан экспортлох бүрэн боломжтой гэв.

Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин 9 өдөр өмнө
Бямбасүрэн дарга нь тэрбумаар нь авлига аваад баригдсан. Буцааж идсэнийг нь төлүүл. ЭМД сангийн хохирлыг хариуцаж бсан нөхдүүдээр нь нөхүүлэх хэрэгтэй
Иргэн 9 өдөр өмнө
ЭМДЕГ-ын даргыг томилох тийм онцгой чухал асуудал юм уу??? Танай нэг агентлагийн дарга л томилогдсон байна. Чинбүрэнгийн хүн л томилогдоо биз тэгээд хэнд сонин юм бэ тэр чинь??? 3,5 сая төгрөгт яг хэзээ хүргэх юм бэ??? 2027 онд уу??? Эсвэл 10-20 жилийн дараа юу??? Уламжлалт анагаах ухаан танай яаманд хэлтэс байсан байгаагүй уламжлагдаад яваад ирсэн. Мөрөөрөө явж байсан юмыг янз бүрийн лиценз тусгай зөвшөөрөл гэж бас хаах санаа байна уу??? 4 чухал энэ тэр гэж битгий ЭЛИЙРЭЭД БАЙ маанаг минь
Зочин 9 өдөр өмнө
ЭМДСанг сайн шалгах хэрэгтэй. Зөвхөн дарга солиод нэмэргүй хариуцаж бусад хүмүүсийг солих хэрэгтэй
Дарих 8 өдөр өмнө
Идэж шамшигдуулсан дарга нарт нь арга хэмжээ авч төлбөрийг нь төлүүлэх. Тэгэхгүй бол дараагийн дарга нар бас ойлгомжтой. Ер нь Хятад улс шиг төрд гарч ард олны хөрөнгийг цөлөмдөг хүмүүст хатуу хариуцлага тооцох хэрэгтэй.