Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мария Корина Мачадо эх орондоо буцаж ирлээ
Венесуэлийн сөрөг хүчний удирдагч, 2025 оны Нобелийн энх тайвны шагналт Мария Корина Мачадо гадаадад 10 сар орчим байсны эцэст эх орондоо буцаж иржээ.
Тэрээр Лара мужийн Баркисимето хотын Санта Роза сүмд очиход дэмжигчид нь угтан авсан байна. Улмаар Каракас хотыг зорих замд олон мянган хүн цугларч, түүнийг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Мачадо Венесуэльд чөлөөт, шударга сонгууль явуулахыг шаардаж байгаа юм. Тус улсын түр ерөнхийлөгч Делси Родригесийн засаг захиргаа болон АНУ-ын тал улс төр, эдийн засгийн шилжилтийн асуудлаар хэлэлцээ хийж байгаа ч Мачадогийн хөдөлгөөн уг яриа хэлэлцээнд оролцоогүй байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мачадогийн буцаж ирсэн талаар мэдээгүй гэдгээ хэлээд, түүнийг аюулгүй байгаасай гэж хүсэж байгаагаа илэрхийлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.