НТБГ: Иргэдэд хүндрэл учруулсан жолооч нарыг 25 мянган төгрөгөөр торгож, ахин зөрчил гаргавал хөдөлмөрийн гэрээг цуцална
Баянхошууны эцэст нийтийн тээврийн автобуснууд цайны цаг гэх шалтгаанаар нэг талдаа олноороо зэрэг зогсож, иргэдэд чирэгдэл учруулсан асуудал 2026 оны аравдугаар сарын 23-нд гарсан.
Мэдээллийн дагуу Нийтийн тээврийн бодлогын газрын авто тээврийн хяналтын байцаагч нар шалгалт хийж, жолооч нарын буруутай үйлдлийг тогтоосон байна.
Ингэснээр Зөрчлийн тухай хуулийн 6.9-д заасны дагуу жолооч нарыг 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, дахин зөрчил гаргахгүй байхыг анхааруулсан байна. Зөрчлөө давтан гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг сануулжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.