МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ
МИАТ ТӨХК нь Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ. Ингэснээр МИАТ (OM)-ийн Бангкок чиглэлийн нислэгээр зорчигчид суудлын тасалбар (Boarding Pass) эсвэл цахим тийз (E-ticket)-ээ ашиглан Тайланд улсын Бангкок хотын The Mall Group-ийн сүлжээ дэлгүүрүүдээр үйлчлүүлэхдээ хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо. Тус групп нь Банкок хотноо Emporium их дэлгүүр, Emquartier их дэлгүүр, Emsphere худалдааны төв, Paragon зэрэг их дэлгүүр, худалдааны төвүүдтэй. Тэгвэл МИАТ компанийн нислэгээр зорчигчид дараах хөнгөлөлтүүдийг эдлэх боломж нээгдлээ. Үүнд:
· Platinum Tourist Card /Үнэгүй/
· 2,000 THB-ээс дээш худалдан авалтад 200 THB купон
· Premium Gift
· EM Shopping Complex-ийн 500 THB ваучер нь Emporium, EmQuartier, Emsphere-д ашиглаж болно.
Хэрхэн хөнгөлөлт эдлэх вэ?
1. Худалдааны төвөө сонгоно
2. Урамшууллын цэгт хандана
3. Бичиг баримтаа үзүүлнэ
4. Урамшууллаа авна
5. Купоноо ашиглана
6. 500THB-ын нэмэлт ваучер авахдаа EM Shopping Complex-д 2.000 THB-ийн худалдан авалт хийсэн баримт, гадаад паспорт болон МИАТ-ийн суух тасалбараа авч, EM Privilege-ийн заасан цэгт хандаарай.





Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.miat.com/mn/1355/the-mall-group
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.