“Эрдэнэс ҮТП” ХХК, ШУТИС, Германы Фрайбергийн их сургуультай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ
“Эрдэнэс ҮТП” ХХК, ШУТИС болон Германы Фрайбергийн Уул уурхайн академийн Технологийн их сургууль инженер, технологийн чиглэлийн хүний нөөц бэлтгэх, багш, оюутан, судлаачдын солилцоог хөгжүүлэх, хамтарсан сургалт, судалгаа хэрэгжүүлэхээр гурван талт санамж бичиг байгууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр талууд инженер, технологийн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх, багш, судлаач, оюутан солилцоог өргөжүүлэх, хамтарсан сургалт, судалгаа, төсөл хэрэгжүүлэхээр болсон юм.
Энэ хүрээнд уул уурхай, байгаль орчин, цахилгааны инженерийн чиглэлээр 2+2, 1+1 хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, үйлдвэрлэл, технологийн паркуудад шаардлагатай мэргэжилтэн бэлтгэх аж. Дэлхийд 33, Германд нэгдүгээр байрт эрэмбэлэгддэг Фрайбергийн их сургуультай байгуулсан энэхүү түншлэл нь олон улсын мэдлэг, технологийг үйлдвэрлэлтэй уялдуулахад чиглэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.