Нөмрөгийн ДЦГ-т гарсан гал түймрийн хохирлыг тооцохын тулд нисдэг тэрэг ашиглах, хөрш улсуудтай хамтран ажиллах шаардлага үүсжээ
Нөмрөгийн ДЦГ-т гарсан гал түймрийн хохирлыг тооцох Ажлын хэсэг байгаль, цаг агаар, газар зүйн онцлогоос хамаарч онцгой хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байна.
Газар зүйн байршил, байгалийн нөхцөлөөс шалтгаалан зурагт хар зураасаар тэмдэглэсэн хэсгээс цааш автомашин, мотоцикл, мориор нэвтрэх боломжгүй болжээ. Иймд Улсын онцгой комисс болон Хил хамгаалах ерөнхий газраас техникийн дэмжлэг үзүүлэх боломжийг судалж, шаардлагатай арга хэмжээ авах хүсэлтийг салбар яамнаас гаргажээ.
Энэ хүрээнд нисдэг тэрэг ашиглах, хөрш улсуудтай хамтран ажиллах боломжийг судалж байгаа аж.
Гал түймэрт өртсөн ойн сан, зэрлэг амьтдын амьдрах орчинд хүрч, газар дээр нь үзлэг хийж, дээж авсны үндсэн дээр хохирлын хэмжээг нарийвчлан тогтоох шаардлагатай. Хохирлыг бодитой, нарийвчлалтай тооцож, үндэслэлтэй дүгнэлт гаргах нь байгаль орчны хохирлыг нөхөн төлүүлэх, цаашдын нөхөн сэргээлтийн ажлыг төлөвлөхөд чухал ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.