Хөрөнгө оруулалтын зардлуудыг 10-20 хувиар танана

Хөрөнгө оруулалтын зардлуудыг 10-20 хувиар танана

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2026.10.26/ хоёр асуудал хэлэлцжээ. 

Нэгдүгээрт, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны мэдээлэл сонссон байна. Дэд хорооноос УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы тухай, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд тусгасны дагуу зөвлөмж гаргасныг УИХ-ын гишүүн Б.Хэрлэн бүлгийн гишүүдэд танилцуулжээ. 

Хоёрдугаарт, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийн хэлэлцүүлэгтэй холбоотой зарим асуудлыг хэлэлцжээ. Засгийн газар иргэдээс санал авсны үндсэнд Оюутолгойн ногдол ашгийн 2 их наяд төгрөгөөр хийх хөрөнгө оруулалтуудыг буцаасан. Үүнтэй холбоотойгоор 2027 оны төсөвт өөрчлөлтүүд орно. Зайлшгүй шаардлагатай малын вакцин, үдийн цай, эрчим хүч, боловсрол, эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийн зардлыг санхүүжүүлэхийн тулд өргөн барьсан төсвийн төслийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлуудыг 10-20 хувиар танаж зохицуулахаар болсныг танилцуулсан байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.