"Хасбуу тамга"-ны хөшөөний суурийг боржин чулуугаар шинэчлэн солино

AI хөрвүүлсэн
"Хасбуу тамга"-ны хөшөөний суурийг боржин чулуугаар шинэчлэн солино

Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэр буюу Төрийн ордны ар талын цэцэрлэгт хүрээлэнд байрлах "Хасбуу тамга"-ны хөшөөний суурийг шинэчлэх засварын ажил хийгдэж байна.

8893af8dc8c842289bb137287ac9e087

Уг хөшөөг анх 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд бүтээн босгосон бөгөөд түүнээс хойш өнөөг хүртэл ямар нэгэн засвар, шинэчлэл хийгдээгүй байжээ. Олон жилийн хугацаанд хөшөөний суурь хэсэг ихээхэн муудаж, хагарч гэмтсэн тул ийнхүү суурийг нь солихоор болсон байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Мэндбаяр: 

a9fc5833078c4c97901cc22a76b72198-Хасбуу тамгыг буулгаж байгаа эсвэл өөр газарт зөөвөрлөн байршуулах гэж буй асуудал огт биш. Зөвхөн муудсан суурийн хэсгийг боржин чулуугаар сольж шинэчлэх засварын ажил хийгдэж байна. Засварын ажлыг ирэх 11 дүгээр сарын 15-ны дотор бүрэн дуусгахаар ажиллаж байна. Захиалагчийн хяналтыг Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас тавин ажиллаж байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.