Б.Бат-Эрдэнэ: Намайг "Турж үхсэн хүний сүнс, Баянбулагтаа тайван нойрс" гэсэн

УИХ-д таван удаа сонгогдсон, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ дахин нэр дэвшихээ илэрхийлсэнтэй холбоотойгоор түүний утсанд доромжилсон, заналхийлсэн мессеж ирэх болжээ. 

Тэрбээр "Ба аварга руу мессеж бичлээ гээд скрийншот хийгээд цахим сүлжээнд тарааж байна. Намайг өлсөж үхсэн хүний үр удам гэж байна. Баянбулагтаа тайван нойрс гэж хэлсэн" хэмээн өнөөдрийн УИХ-ын чуулган дээр бусад гишүүддээ гомдоллов. 

GJPV5ZAaYAAu3fi

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Хүмүүс намайг нэр дэвших квот болоод, дарга нарын үүд хаалга сахиж байна гэж яриад байгаа. Тийм зүйл байхгүй. Би бол нутгийн ард иргэдийнхээ асар их дэмжлэгтэй хүн. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд зүүн гурван аймаг хамгийн өндөр саналаар намайг гаргаж байсан"гэж ярьсан билээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.