К.Ёолк тивийн шилдгүүдийг нурааж Азийн наадмын аварга боллоо

К.Ёолк тивийн шилдгүүдийг нурааж Азийн наадмын аварга боллоо

Япон улсын Айчи-Нагоя мужид зохион байгуулагдаж буй Азийн зуны спортын 20 дугаар наадмын жүдо бөхийн төрөл өнөөдөр албан ёсоор эхэллээ. 

Жүдо бөх сонирхогчдын анхаарлын төвд байдаг хөнгөн жингийн (эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг) барилдаанууд эхний өдөр явагдаж аваргуудаа тодрууллаа.

Энэ өдөр манай улсаас дэлхийн аваргын мөнгөн медальт, МУГТ Э.Ариунболд тэргүүтэй монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дөрвөн тамирчин хүч үзэж алт, хүрэл медаль хүртлээ. 

Тодруулбал: Эрэгтэйчүүдийн -66 кг жинд МУГТ Э.Ариунболд шагналт 7-р байр, эмэгтэйчүүдийн -52 кг жинд Б.Уранзаяа шагналт 5-р байранд тус тус орсон бол эмэгтэйчүүдийн -48кг жинд Г.Наранцэцэг хүрэл медаль, эрэгтэйчүүдийн -66 кг жинд ДАШТ-ий хүрэл медальт К.Ёолк алтан медаль тус тус хүртлээ.

К.Ёолкын хувьд шөвгийн 16-д Афганистаны Хикматулла Рахманиг торгуулиар цэвэр, шөвгийн 8-д ДАШТ-ий мөнгөн медальт, энэ оны Ази тивийн аварга Тажикстаны Нурали Эмомали ваза-аригаар, хагас шигшээд олимпын хүрэл, дэлхийн аваргын мөнгөн медальт Казахстаны Гусман Кыргызбаевын тус тус ялж аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарсан юм. 

Аваргын алтан медалийн төлөө өнгөрсөн оны Улаанбаатарын их дуулгын аварга Узбекистаны Н.Абдурахимыг цэвэр ялж Азийн наадмын аварга боллоо. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.