Нислэлгийн үеэр туслах нисгэгч нь ахлах нисгэгч рүүгээ сүх барьж дайрчээ
АНЭУ-ын Дубай хотоос Тель-Авивын чиглэлд 174 зорчигч тээвэрлэн явсан "Flydubai" компанийн Боинг 737 онгоцны туслах нисгэгч нь ахлах нисгэгч рүүгээ халдаж, хөлгийг сүйрүүлэхийг завдсан ноцтой хэрэг гарчээ.
Хөлгийн бүхээгт 27 хүүхэд зорчиж байсан бөгөөд зорчигчид түргэн шуурхай арга хэмжээ авч, уналтад ороод байсан онгоцны жолоодлогыг тэгшилснээр болзошгүй томоохон гамшгаас сэргийлж чадсан байна.
Хэрэг явдал 2026 оны есдүгээр сарын 30-ны лхагва гаргийн нислэгээр Саудын Араб болон Йорданы хилийн бүсэд 34 мянган футын өндөрт нисэж явах үед болжээ. Оман улсын иргэн болох туслах нисгэгч Энэтхэгийн иргэн, ахлах нисгэгч Смит Маччар луу иртэй зэвсэг болон сүхтэй туслах нисгэгч дайрч, толгой болон гарыг нь шархдуулан хяналтын самбарыг эвдлэхийг завдсан байна. Халдлагын улмаас агаарын хөлөг хоёр минутын дотор 17 мянган футийн өндрөөс огцом доошилж, зорчигчдын танхимд үймээн дэгджээ.
Хүнд шархадсан ахлах нисгэгч Маччар ухаан алдан унахаасаа өмнө бүхээгийн хаалгыг онгойлгож амжсан байна.
Онгоц огцом унаж буйг мэдэрсэн зорчигч Янив Хаюн нисгэгчийн бүхээг рүү гүйн ороход суудал эзэнгүй, ахлах нисгэгч шархдан унасан, харин халдагч жолоодлогын тоноглолыг эвдэхээр оролдож байжээ. Нисэхийн салбарын мэдлэгтэй Хаюн дайрагчийг хүзүүгээр нь боон дарж гарган хаяад, хөлгийн жолооны хүрдийг өөр рүүгээ татан огцом уналтыг зогсоосон аж.
Улмаар зорчигч Асаф Ражуан, Цвика Манес нар дайрагчийг гал тогооны хэсэгт унагаж, чихэвчний утсаар хүлж хөдөлгөөнгүй болгосон байна. Мөн зорчигчдын дунд зорчиж байсан шүдний эмч Шота Мусаев ахлах нисгэгчийн цус алдалтыг тогтоох яаралтай тусламж үзүүлсэн бол энгийн зорчигчийн хувиар нисэж явсан өөр хоёр нисгэгч бүхээгт сууж, онгоцны нислэгийг бүрэн хяналтандаа авчээ.
Уг онгоц Саудын Арабын Табук хотын нисэх онгоцны буудалд ослын буулт хийсэн бөгөөд орон нутгийн эрх баригчид халдлага үйлдэгчийг баривчилж, шархадсан ахлах нисгэгчийг эмнэлэгт хүргэсэн байна. Дараа нь тусгай рейсийн онгоцоор зорчигчдыг Тель-Авивын нисэх буудалд хүргэхэд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху биечлэн угтаж, цус болсон цамцтайгаа бууж ирсэн Янив Хаюн тэргүүтэй баатарлаг зорчигчдод талархал илэрхийлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.