Эрх хасах, барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Эрх хасах, барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа
Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар эрх хасах шийтгэлийн хугацаа нь дуусаагүй болон эрх нь түр түдгэлзүүлсэн үндэсний бөхийн тамирчдын жагсаалтыг олон нийтэд мэдээллээ. 
 
Допингийн эсрэг үндэсний дүрмийн 14.9-д тамирчин болон холбогдох допингийн эсрэг байгууллагуудад зохих мэдэгдлийг хүргүүлсний дараа тухайн тамирчин, хориотой бодис, арга, зөрчлийн шинж чанар болон түр түдгэлзүүлсэн талаар олон нийтэд мэдээлэхээр заасан. Түүнчлэн 14.13-т холбогдох мэдээллийг Үндэсний допингийн эсрэг байгууллагын, эсхүл спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын цахим хуудсанд байршуулна гэж заасан байдаг.
 
Жагсаалтад нийт 29 үндэсний бөхийн тамирчин багтсанаас 22 тамирчин эрх хасах шийтгэлтэй, долоон тамирчны эрх түр түдгэлзүүлсэн байна. Тамирчдын овог, нэр, зөрчлийн төрөл, эрх хассан хугацаа, шинжилгээ авсан өдөр, эрх сэргэх огноо болон шийдвэр гаргасан байгууллага, холбогдох тайлбарыг жагсаалтад тусгасан байна. 
80f858aa5b01415b8ea06ac596e1a59d
Эрх түр түдгэлзүүлсэн тамирчдын хувьд үр дүнгийн удирдлагын болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд түр түдгэлзүүлсэн статус нь допингийн эсрэг дүрмийн зөрчлийг эцэслэн тогтоож, эрх хасах шийтгэл оногдуулсан гэсэн утгыг илэрхийлэхгүй болно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.