Тусгай хамгаалалттай газар нутгийн 41 хувийг үндэсний сүлжээнд хамруулах боломжтой

AI хөрвүүлсэн
Тусгай хамгаалалттай газар нутгийн 41 хувийг үндэсний сүлжээнд хамруулах боломжтой

УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн хуралдаанаар тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент болон цаашид хэрэгжүүлэх бодлогын зохицуулалтын талаар танилцууллаа. 

Энэ үеэр тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалалтаас гаргахгүй бөгөөд менежментийн зохицуулалтыг Засгийн газарт шилжүүлж, улмаар тухайн аймаг, нийслэлд нь хариуцуулах зохицуулалт хийхээр төлөвлөж буйг мэдээлэв.

Мөн эдгээр газар нутгийг тусгай хамгаалалтын хүрээнд хязгаарлалтын бүсийн хэлбэрээр зохион байгуулах юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт газар нутгийн 21 орчим хувь нь улсын тусгай хамгаалалтад, 20 орчим хувь нь орон нутгийн тусгай хэрэгцээнд хамрагдаж байна.

Эдгээрийг олон улсын стандартын дагуу нэгтгэн, “Тусгай хамгаалалтын үндэсний сүлжээ” болгон хуульчилж, албан ёсоор хүлээн зөвшөөрвөл нийт газар нутгийн 41 орчим хувийг хамруулах боломжтой гэж тооцоолжээ. 

Ингэснээр 2030 он гэхэд дэлхийн хуурай газрын 30 хувийг хамгаалалтад авах зорилт буюу “30x30” санаачилгыг Монгол Улс хангаж, уг зорилтыг биелүүлсэн дэлхийн цөөн орны нэг болох боломж бүрдэхийг онцоллоо. Цаашид үлдсэн газар нутгийг зөвхөн шаардлагатай тохиолдолд тусгай хамгаалалтад авах бөгөөд ойрын хугацаанд дээрх 41 хувийн хамгаалалт, ашиглалтын зохистой менежментэд түлхүү анхаарахаар төлөвлөж байна.

Харин бусад газар нутгийг иргэдийн эрх ашигт нийцүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулах, зохистой ашиглах зарчмыг баримталж ажиллахаа мэдэгдэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.