No brand дараагийн салбараа Модны-2, Түндэмүнд нээлээ

No brand дараагийн салбараа Модны-2, Түндэмүнд нээлээ

No Brand нь 2026 оны долоодугаар сард Монгол дахь анхны салбараа Яармагт нээсэн билээ. Хоёр дахь салбараа нээснээр No Brand-ийн үйл ажиллагаа дараагийн шатанд гарч, хэрэглэгчдэд хүрэх хүртээмж улам нэмэгдэж байна.

9506279c35614be6b20995248fae9a4c

Шинээр нээгдэж буй No Brand Модны-2 салбар нь Баянгол дүүргийн хэрэглэгчдэд No Brand-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү ойроос, тав тухтай орчинд авах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.

No Brand нь брэндийн нэр, зар сурталчилгааны нэмэлт зардлаас илүү бүтээгдэхүүний чанар, хэрэглэгчид хүрэх бодит үнэ цэнд төвлөрдөг брэнд юм.

Хүнс, амттан, ундаа, ахуйн хэрэглээ, гал тогоо, ариун цэвэр болон өдөр тутмын хэрэгцээний олон төрлийн бүтээгдэхүүнийг нэг дороос санал болгож, хэрэглэгчдэд энгийн, чанартай, ухаалаг сонголт хүргэхийг зорьдог.

Нээлтийг тохиолдуулан 2026 оны 10 дугаар сарын 2-7-ны өдрүүдэд тусгай урамшуулал зарлаж, 68,000₮-с дээш худалдан авалт хийсэн эхний 5,000 хэрэглэгчид 30 л No Brand эко тор, 108,000₮-с дээш худалдан авалт хийсэн эхний 1,500 хэрэглэгчид 150 л “МОНГОЛ ДАХЬ ХАМГИЙН ТОМ ЭКО ТОР”-ыг бэлэглэнэ.

Байршил: No Brand Модны 2 салбар
Баянгол дүүрэг, Модны 2, Түндэмүн,

Баянгол дүүргийн Нэгдсэн эмнэлгийн орчим буюу хуучнаар долоодугаар төвийн орчимд байрлаж байна.

No Brand — Таны хэрэгцээнд нийцүүлэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.