Нийт дуудлагын 83 хувь нь обьектын гал түймэр байна
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.28-2026.10.04) нийслэлийн найман дүүрэг, 18 аймгийн 35 суманд аюулт үзэгдэл, ослын 83 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, зургаан иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүллээ.
Нийт дуудлагын 83 хувь буюу 69 нь обьектын гал түймэр, 12 хувь буюу 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, дөрвөн хувь буюу гурав нь ой, хээрийн түймэр, нэг хувь буюу нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.