Богдхан уулын алхалтын замд CU Eco Friendly жишиг салбар нээгдлээ

Богдхан уулын алхалтын замд CU Eco Friendly жишиг салбар нээгдлээ

Нийслэлийн иргэд цэвэр агаарт гарч, алхаж, амарч, эрч хүчээ сэлбэхээр зорьдог газруудын нэг бол Богдхан уул. Ууланд алхахаар ирсэн иргэдэд ус, кофе, хөнгөн зууш авах, ариун цэврийн өрөө ашиглах, түр амрах зэрэг өдөр тутмын хэрэгцээ гардаг.

a3eb7060594447c88f4d9b4b1a075553

Эдгээр хэрэгцээнд нийцүүлэн CU Eco Friendly жишиг салбар Богдхан уулын алхалтын замд ойрхон нээлтээ хийлээ. Тус салбар нь хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэгцээг хангахаас гадна ус, эрчим хүчний хэрэглээг бууруулах, нөөцийг үр ашигтай ашиглах, байгальд ээлтэй зөв хэрэглээг дэмжих шийдлүүдийг үйл ажиллагаандаа тусгаснаараа онцлогтой.

Тухайлбал, эрчим хүчний хэмнэлттэй хөргүүрийн хаалт, автомат гэрэлтүүлэг, ус хэмнэх мэдрэгчтэй систем зэрэг шийдлийг салбарын интерьер, тоног төхөөрөмжийн сонголтод нэвтрүүлжээ. Эдгээр шийдэл CU-ийн бусад салбаруудад үе шаттай хэрэгжиж байгаа бөгөөд одоогоор 200 гаруй салбарт нэвтрээд байна.

c1b9c510d03b4961827d25ef8c5ab4d0

Богдхан уулын салбар нь ууланд алхахаар ирсэн иргэдэд шаардлагатай үйлчилгээг ойртуулахаас гадна хүүхэдтэй гэр бүлүүдэд зориулсан хүүхэд хуурайлах тусгай өрөөтэй CU-ийн анхны салбар болж байна. Мөн ариун цэврийн өрөө, хүртээмжтэй орчин, дугуйн зогсоол зэрэг хэрэглэгчийн тав тухыг нэмэгдүүлэх шийдлүүдийг тусгажээ. Түүнчлэн байгальд ээлтэй хэрэглээг дэмжих зорилгоор хог хаягдлыг ангилан ялгах цэг байгуулсан байна.

Ингэснээр иргэд өдөр тутмын хэрэглээнээсээ эхлэн хогоо зөв ангилах дадлыг хэвшүүлэх боломжтой юм. CU Eco Friendly концепц нь зөвхөн барилга, тоног төхөөрөмжийн шийдлээр хязгаарлагдахгүй бөгөөд тухайн орчны онцлог, хэрэглэгчдийн бодит хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг бий болгоход чиглэж байна.

f0b348107b3d436b9b05bca99a42473d

Энэхүү концепц нь CU брэндийн өнгөрсөн зун Булган аймгийн Хутаг-Өндөр суманд нээсэн 600 дахь салбараас эхэлсэн, тухайн орчин нөхцөл болон хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн салбар хөгжүүлэх зорилтын үргэлжлэл аж. CU Eco Friendly шинэ салбарын нээлтийн арга хэмжээнд БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Богдхан уулын Дархан цаазат газрын дарга Э.Цогтбадрал болон “Премиум Нэксус” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Чинзориг нар оролцож, салбарын үйл ажиллагааг нээлээ.

0c9ef8993af64355ba7e6d48f8abf6dd

Ийнхүү Богдхан уулыг зорин алхаж, амарч буй иргэд байгальд гарах үедээ хэрэгтэй зүйлсээ авахын зэрэгцээ ус, эрчим хүч хэмнэх, хогоо зөв ангилах зэрэг энгийн үйлдлээр байгальд ээлтэй хэрэглээг дэмжих боломж бүрдэж байна.

c1644040b5f4435aab8425b32c65fc06

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.