Өнөөдөр МУГТ Ё.Басхүү тэргүүтэй зургаан монгол бөх хүч үзнэ
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хөшгөө нээлээ.

2026 оны насанд хүрэгчдийн ДАШТ-д 93 орны 622 жүдоч оролцож байгаагаас эрэгтэйчүүдийн -100кг жинд хамгийн олон буюу 56 жүдоч хүч үзнэ. Монголын багийн хувьд тив, дэлхий, олимпын медальтнууд бүхий эрэгтэй, эмэгтэй тус бүр ес, нийт 18 тамирчинтай оролцож байна.
ДАШТ-ий эхний өдөр уламжлал ёсоор эмэгтэйчүүдийн -48кг, эрэгтэйчүүдийн -60кг жингийн барилдаанууд явагдлаа. Эдгээр жинд манай улсаас дөрвөн бөх барилдсанаас олимпын мөнгө, дэлхийн аварга МУГТ Б.Баасанхүү шагналт тавдугаар байранд шалгарлаа.
Харин өнөөдөр (10 сарын 5) эрэгтэйчүүдийн -66кг, эмэгтэйчүүдийн -52кг жингийн барилдаанууд явагдана.
Эрэгтэйчүүдийн -66кг жинд:
А хэсэгт энэ оны Унгарын их дуулгын мөнгөн медаль хүртсэн залуу мастер Ө.Бямбасүрэн эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт Тайван, Киприйн бөхчүүдийн ялсантай барилдана.

D хэсэгт МУГТ Ё.Басхүү мөн эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Унгар, Их Британийн бөхчүүдийн ялсантай барилдах оноолттой байна. АНЭУ-ын нэр дээрээ барилдаж буй Б.Нармандахын хувьд мөн D хэсэгт Аргентин улсын бөхтэй барилдана.

Эмэгтэйчүүдийн -52кг жинд:
В хэсэгт Б.Уранзаяа эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Канадын залуу бөхтэй учраа таарсан бол энэ хэсэгт АНЭУ-ын нэр дээрээс барилдаж буй Б.Хорлоодой хоёрдугаар тойрогт Унгар, Хонг Конгын бөхчүүдийн ялсантай барилдах оноолттой байна.

Харин D хэсэгт Ази тивийн аварга М.Нандин-Эрдэнэ хоёрдугаар тойрогт БНСУ-ын бөхтэй барилдах оноолттой байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.