МУГТ Л.Энхрийлэн, Т.Ариунзаяа нар жингээ тэргүүлэн барилдана
"Айчи-Нагоя 2026" Азийн зуны спортын 20 дугаар наадмын жүдо бөхийн төрөл эхэлж манай бөхчүүд эхний өдөр алт, хүрэл медаль хүртлээ.
Уламжлал ёсоор хөнгөн жингээр эхэлсэн эхний өдрийн барилдаанд манай улсаас эрэгтэйчүүдийн -66 кг жинд МУГТ Э.Ариунболд шагналт 7-р байр, эмэгтэйчүүдийн -52 кг жинд Б.Уранзаяа шагналт 5-р байранд тус тус орсон бол эмэгтэйчүүдийн -48кг жинд Г.Наранцэцэг хүрэл медаль, эрэгтэйчүүдийн -66 кг жинд ДАШТ-ий хүрэл медальт К.Ёолк алтан медаль тус тус хүртлээ.
Тэгвэл жүдо бөхийн төрлийн хоёр дахь өдөр буюу 10 сарын 1-ний өдөр эрэгтэйчүүдийн -73, -81, эмэгтэйчүүдийн -57, -63, -70 кг жингүүдийн барилдаан явагдана. Энэ өдөр манай улсаас дэлхийн аваргын хошой хүрэл медальт, МУГТ Л.Энхрийлэн тэргүүтэй таван бөх зодоглоно.
Эрэгтэйчүүдийн -73кг жинд:
Залуу мастер Л.Энхдөл эхний тойрогт Хятадын бөхтэй оноолт таарсан байна.
Эрэгтэйчүүдийн -81кг жинд:
О.Шинэбаяр эхний тойрогт гоц мөргөж, шөвгийн 16-д мөн Хятадын залуу бөхтэй учраа таарсан байна.
Эмэгтэйчүүдийн -57кг жинд:
Өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа жингээ тэргүүлэн өрсөлдөх ба тэрээр эхний тойрогт Тайландын бөхтэй учраа таарсан байна.

Эмэгтэйчүүдийн -63кг жинд:
МУГТ Л.Энхрийлэн мөн жингээ тэргүүлэн хүч үзэж ба эхний тойрогт гоц мөргөж улмаар шөвгийн 8-д Кыргызстан болон Филиппиний бөхчүүдийн ялсантай нь барилдах оноолттой байна.

Эмэгтэйчүүдийн -70кг жинд:
Залуу мастер У.Анужин хүч үзэх ба тэрээр эхний тойрогт Кыргыстаны залуу бөхтэй учраа таарсан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.