Г.Ганхуяг тэргүүтэй манай дөрвөн бөх хүч үзнэ

Г.Ганхуяг тэргүүтэй манай дөрвөн бөх хүч үзнэ

"Айчи-Нагояа 2026" Азийн наадмын дэвжээнээ чөлөөт, сонгомол бөхийн төрөл тун өрсөлдөөнтэй явагдаж байна. 

Өнөөдөр /10 сарын 1/ чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг, сонгомол бөхийн 60, 77, 97 кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас жин тус бүрд шилдэг тамирчдаа өрсөлдүүлнэ. 

Тодруулбал: 

  • Сонгомол бөхийн 60 кг жинд ОУХМ М.Даваабанди өнөөдрийн монгол бөхчүүдийн салхийг хагалж Вьетнамын Динь ​​Хюи Нгуентэй Улаанбаатарын цагаар 10:30 цагт барилдана
  • Сонгомол бөхийн 77 кг жинд Т.Боргил, "Парис-2024" олимпын наадмын хүрэл медальт, Азийн аварга Амантай Улаанбаатарын цагаар 10:52 цагт барилдана
  • Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг жинд ДАШТ-ий хүрэл медальт Т.Алтжин, Непалийн Сушила Чандтай Улаанбаатарын цагаар 11:00 цагт барилдана
  • Сонгомол бөхийн 97 кг жинд ОУХМ Г.Ганхуяг эхний тойрогт гоц мөргөж, шигшээ наймын шатанд Узбекистан болон Өмнөд Солонгосын бөхчүүдийн аль ялсантай нь Улаанбаатарын цагаар 11:51 цагт тус тус барилдах оноолттой. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.