СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-02-27

🔴LIVE: Нэг байран дээр таван хүний захиалга авсан нь хуулийн зохицуулалт хангалтгүй байгаатай холбоотой гэв

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

“Нисэх цагаан хаалга” цогцолбор хотхоны захиалагчдын эрх ашгийн холбооноос орон сууц захиалаад хохирсон иргэдийн хэлэлцүүлгийг ирэх сарын 10-ны өдөр зохион байгуулахаар болжээ.

Өмгөөлөгч: 

-Баригдаж байгаа барилгын компаниуд иргэдэд маш боломжийн саналыг эхлээд тавьдаг. Ингээд иргэд байр захиалж мөнгөө өгдөг. Гэтэл тус байр баригдахгүй царцаж байна. Ингээд иргэд ихээр хохирч байна. Энэ нь орон сууц захиалсан иргэдийн эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн орчин хангалтгүй, зохицуулалтгүй, төр иргэдээ анхаарахгүй байгаатай холбоотой.

Барилгын компаниуд ажил зогссон шалтгаанаа юу гэж тайлбарладаг вэ гэхээр хөрөнгө оруулалт дууссан, ямар нэг зөвшөөрөл сунгагдаагүй гэдэг. Мөн . Тухайлбал, "Цагаан хаалга" цогцолбор хотхонд ийм асуудал гарсан. Ингээд хуулийн байгууллагаар явахаар энэ асуудалд хангалттай хуулийн зохицуулалт байхгүйгээс иргэд хохирч үлдээд байна.

Иймд орон сууц захиалсан иргэдийн эрх ашгийг хамгаалахад тулгамдаж буй асуудал сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон. Тус хэлэлцүүлгийг 2024 оны гуравдугаар сарын 10-ны өдөр үндэсний хэмжээнд зохион байгуулна. Бид УИХ-ын дарга, салбарын сайд, Нийслэлийн засаг дарга гээд төрийн эрх бүхий албан тушаалтнуудад урилгаа хүргүүлсэн. Хүрэлцэн ирээсэй гэж хүсэж байна. Иргэдийнхээ эрх ашиг зөрчигдсөн энэ асуудлуудад анхаарлаа хандуулаасай.

Иргэд гомдлоо гаргаад явахаар эцэст нь шүүх дээр очоод мөнгө төлсөн нь үнэн гэдэг. Гэсэн ч ингэж шийдсэнээр хохирсон иргэдийн мөнгө шууд буцаад авч чаддаггүй. Шүүхийн шийдвэр биелэх гээд асуудал нь үлдчихдэг. Барилгын тухай хуульд энэ асуудлыг тусгасан л гээд байгаа яг амьдрал дээр гараад байгаа энэ асуудлуудаа тусгаж оруулж чадсан уу гээд олон асуудал байна шүү дээ гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.