Олон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана

Олон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жианни Инфантиног хүлээн авч уулзав.

16eb21f9dbb64bb7a3bb98dbb67bf877

Монгол Улс Олон улсын хөлбөмбөгийн холбоонд гишүүнээр элссэнээс хойш холбооны хамт олон манай улсын хөлбөмбөгийн хөгжилд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирснийг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.

Мөн 2015 оноос хойш Төв аймагт Үндэсний шигшээ багийн бэлтгэлийн төв, битүү дээвэртэй хөлбөмбөгийн талбай, Шинэ Яармагт бүтэн стандартын хөлбөмбөгийн талбай бүхий Техникийн төв, “FIFA Arena” төслийн хүрээнд 20х40 метрийн хэмжээтэй хөлбөмбөгийн талбайг 33 дугаар сургуульд байгуулж, хүүхэд, залуусыг хөлбөмбөгөөр хичээллэх боломжийг нэмэгдүүлсэнд талархал илэрхийлэв.

44157a6db0044867aec46b60b2d8a3f9

Талууд ирэх жилээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит хөлбөмбөгийн цомын тэмцээн хамтран зохион байгуулах зэргээр харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.  

Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жианни Инфантино манай шигшээ багийн бэлтгэлийн төвд зочилж, анх удаа FIFA-гийн 15 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй тамирчдад амжилт хүсжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.