Хэнтий аймагт нэг сарын хугацаанд 145 удаа баавгай орж иржээ

Хэнтий аймагт нэг сарын хугацаанд 145 удаа баавгай орж иржээ

Хэнтий аймгийн хэмжээнд 2026 оны наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Цэнхэрмандал, Батноров, Батширээт, Биндэр, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Норовлин, Хэрлэн, Мөрөн, Баян-Адарга, Дадал сум болон Өлзийт, Хурх тосгонд нийт 145 удаагийн тохиолдлоор баавгай орж ирсэн байна.

Одоогоор 31 бүл зөгий, нэг гэр, дөрвөн үхэр, гурван хонь, найман ямаа хохирсон байна.

Баавгай суурин газарт ойртоход байгалийн идэш тэжээл, усны эх үүсвэр багасах, ган, ой хээрийн түймэр, хүнсний хог хаягдал, малын сэг зэм зэрэг хүчин зүйл нөлөөлж болдог байна. 

Иймд иргэд: 

-Малын сэг зэм, хүнсний хог хаягдлыг ил задгай орхихгүй байх

-Хоол хүнс, үнэртэй бүтээгдэхүүнийг битүүмжилж хадгалах

-Баавгайтай таарвал ойртох, зураг авах, хөөж үргээхгүй байх

-Нэн даруй холбогдох байгууллагад мэдээлэхийг албаныхан анхаарууллаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.