ТАНИЛЦ: Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдаанууд
Монголын үндэсний бөхийн холбооноос ирэх аравдугаар сард зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагааны хуваарийг танилцуулж байна.
- 10.03-нд “Нутгийн буян” группийн 30 жилийн ойн нэрэмжит Намрын улирлын нээлтийн улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан,
- 10.04-нд Сумын цолтон ба залуу бөхчүүдийн нээлтийн барилдаан,
- 10.09-нд 11:00 цагт“Үндэсний бөхийн хөгжил ба эрх зүйн шинэчлэл” Нээлттэй хэлэлцүүлэг
- 10.09-нд 15:00 цагт Монгол бөхийн өргөөний Сургалтын тэнхимд “Нийгэмд үзүүлэх тамирчдын ёс суртхууны манлайлал” ССАЖЗЯам, БТСУХороо, Олимпын хороо, Спорт холбоодоос төлөөллийг урьж оролцуулах хэлэлцүүлэг,
- 10.10-нд “Грийншоу” продакшны нэрэмжит барилдаан,
- 10.11-нд Аймаг, цэргийн цолтны намрын улирлын нээлтийн 256 бөхийн барилдаан,
- 10.16-18-ны өдрүүдэд Өсвөр, залуучуудын УАШБарилдаан /Архангай аймаг, Цэцэрлэг хотод/,
- 10.17-нд Дархан хот байгуулагдсаны 65 жилийн ойд зориулсан Монгол улсын Аварга цолны хүндэтгэлийн Улс, аймаг, сумын цолтой 128 бөхийн барилдаан /Дархан хотод/,
- 10.24-нд Баянзүрх Хайрханы хишиг улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан тус тус зохион байгуулагдана

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.