ОУХМ П.Мөрөн Rally гурав ангилалд дэлхийн аварга боллоо

ОУХМ П.Мөрөн Rally гурав ангилалд дэлхийн аварга боллоо

ОУХМ П.Мөрөн 2026 оны Dakar Rally-д амжилттай уралдсаны дараа Rally-Raid дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурван гараанд өрсөлдөж, 61 оноо цуглуулан Rally гурав ангилалд дэлхийн аварга боллоо.

d99a310988164a2baf18db336757d8e0

Тэрээр эхний гараа болох BP Rally Portugal-д хүрэл медаль, хоёр дахь гараа болох Desafío Ruta 40-д алтан медаль, гурав дахь гараа болох Rally du Maroc-д мөнгөн медаль хүртжээ.

045530d7c7184d7195625af59b6120bd

П.Мөрөн “Энэ бол зөвхөн миний хувийн амжилт биш. Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд гаргаж, Монголын мотоспортын түүхэнд шинэ хуудас нээсэн амжилт гэж бодож байна.

Хамгийн их хүсэж байгаа зүйл минь — энэ амжилт энд хүрээд дуусах биш, харин дараагийн Монгол тамирчдад хүрэх гүүр болох юм. Цаашдаа Монголын олон залуус Rally гурав, Rally хоёр, GP зэрэг дэлхийн дээд түвшний ангиллуудад өрсөлдөж, медаль, цом хүртэх замыг нь нээж өгөхийг хүсэж байна” гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.