Сувилагч эмэгтэй өөртөө унтуулгын төрлийн эм тарьсан байж болзошгүй хэргийг шалгаж байна
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт ажилладаг 24 настай сувилагч эмэгтэй өөртөө унтуулгын болон тайвшруулах үйлчилгээтэй эм тарьж, ажлын байран дээрээ ухаан алдсан гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Тодруулбал, энэ сарын 1-ний өдөр уг асуудлаар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Урьдчилсан мэдээллээр сувилагч эмэгтэй дурангийн унтуулгад хэрэглэдэг, өвчин намдаах, тайвшруулах үйлчилгээтэй эмийн бодисыг өөртөө тарьсан байж болзошгүй бөгөөд улмаар биеийн байдал муудаж, одоогоор тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Мөн тэрээр мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэх мэдээлэл байгаа юм.
Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.