СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-10-26

Ц.Бат: Өндөр татвар хувьсгал руу чирнэ гэж мэдээрэй

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 сарын өмнө

УИХ-ын чуулганд удахгүй танилцуулах товтой байгаа НӨАТ-ын буцаан олголтыг 2 хувиас 5 хувь болгож нэмэгдүүлэх асуудлаар иргэд, судлаачид хэвлэлээр болон нийгмийн сүлжээний хаягаараа дамжуулан өөрсдийн байр сууриа идэвхтэй илэрхийлж байна. Нийгмийн сүлжээнд БАТИНЖЕНЕР нэрээр танигдсан иргэн Ц.Бат дараах байр суурийг илэрхийлжээ.

Иргэн, @batengineer Ц.Бат:

-НӨАТ анх үүсэхдээ л орлого бүртгэх хөшүүрэг болж гарч ирсэн болохоос нэмэлт татвар болж гарч ирээгүй. Буцаан олголтоо авахын тулд худалдан авалт хийж бгаа талын шахалтаар худалдагч тал орлогоо бүртгүүлэх механизм бол НӨАТ. НӨАТ-гүй болвол бусад татварт ноогдох орлого бүртгэгдэхээ бараг болино. Гэхдээ НӨАТ их байх нь худалдааг хумина. НӨАТ их, буцаан олголтын хувь бага байх нь НӨАТ-аас бултах үзэлдлийг хавтгайруулна.

Сангийн яам нь НӨАТ-ын олз хөөж явж гол татварын орлогоо алдах аюул ингэж үүсдэг. Монголд НӨАТ 5% буцаан олголт 2% байхад бүх гүйлгээ (transaction) бүртгэгдэж орлогын албан татварын хэмжээ өндөр байх боломж бий. Манай Сангийн яамныхан НӨАТ-ын багахан олзны араас хөөцөлдөж байж улс орны гол татвар болох ашгийн татварын том орлогоо хорлоод байх шиг байна.

Монголд НӨАТ бүрэн утгаараа ч ажилладаггүй. Учир нь боомтууд дээр НӨАТ-аа буцаан авч байгаа жуулчин нэг ч хараагүй. НӨАТ-ыг явуулын хүмүүст 100% буцаан олгодоггүй улсад жуулчлал хөгжих, жуулчид ЖДҮ-ийг хөгжүүлэх хэмжээний худалдан авалт хийхээр олон саяараа ирэх гэдэг бол бараг үлгэр шүү. Дараагийн сонгуулийн улс төрийн гол сэдэв бол НӨАТ, НДШ 2 байх ёстой. Энэ 2 л улс оронд ажлын байр нэмэгдэх хорогдохыг шийддэг.

Ажлын байрны тоо ядуурлын асуудлыг шийддэг. Ядуурлын үзүүлэлт нийгмийн тогтвортой байдлыг шийддэг. Өөрсдөө л шийд. Өндөр татвар хувьсгал руу л чирнэ гэж мэдээрэй гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.