Сэрэмжлүүлэг: Бага насны хүүхдийг хүчирхийлээд, хөнөөсөн этгээдийг баривчилжээ

Бага насны хүүхдийг хүчиндэж, хөнөөгөөд, цогцсыг нь айлын жорлонд хаясан байж болзошгүй байна гэх дуудлага  Энэ сарын 28-ны өдөр цагдаагийн байгууллагад иржээ. 

Хохирогч 5-6 орчим насны эрэгтэй хүүхэд бололтой гэсэн дуудлага Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаа болон онцгой байдлын алба хаагчид очиж цогцсыг гаргасан. 

Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад , тухайн этгээдийг баривчлан цагдан хорьж, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Эрүүгийн хуульд бага насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд бүх насаар нь хорих ял оноодог.

Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ болзошгүй эрсдэл бүхнээс сэргийлнэ үү. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.