СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хулгайд алдсан охинтойгоо 14 жилийн дараа уулзжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
2 жилийн өмнө

АНУ-ын иргэн Анжелика Венкес Салгадо 2007 онд зургаан настай охин Жаклин Хернандезаа алджээ. Хулгайд алдагдсан охин 14 жилийн дараа Facebook цахим сүлжээгээр ээжтэйгээ холбогдож, тэд даваа гарагт Техаст уулзсан байна.

Хернандез 19 нас хүрсэн бөгөөд түүнийг жаахан байхад аав нь ирж, гэрээс нь хулгайлаад зугтжээ. юм. Тэрээр охиноо хулгайлаад Мексик руу зугтсан гэж таамаглаж байжээ. Цагдаа нар одоо хүртэл аавынх нь байршлыг тогтоогоогүй байна.

Хамгийн анх энэ сарын 2-ны өдөр Венкес Салгадо Клермонтын цагдаагийн газарт очиж, өөрийгөө охин нь гэж хэлсэн хүн холбогдсон тухай мэдүүлжээ. Үүний дараа Флорида, Техасын цагдаа нар, Дотоодын аюулгүй байдлын мөрдөгчид хэргийг шалгаж, охин нь мөн болохыг баталсан байна. Ингэснээр ээж охин хоёр 14 жилийн дараа дахин уулзаж чаджээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.