Хүүхэд 22 цагаас хойш дүрсгүйтвэл ээж, аавыг нь торгоно
“Хүүхэд нь дүрсгүйтсэн айлын хаалгыг цагдаагийн алба хаагч тогшиж, Зөрчлийн тухай хуульд 100,000 төгрөгөөр торгоно шүү” хэмээсэн сануулсан асуудлаар иргэд олон нийтийн сүлжээнд хүчтэй хэлэлцүүлэг өрнүүлж эхэллээ.
Хүүхэд нь дүрсгүйтсэний төлөө аав, ээжийг нь торгох хуулийн заалт байдаг эсэхийг Зөрчлийн тухай хуулиас шүүрдэж үзэхэд “дүрсгүйтсэн хүүхдийн ээж, аавыг торгоно” гэсэн заалт байсангүй.
Гэхдээ тус хуулийн 5.5 зүйлийн 5.5.1-д “Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” заалт байна.
Нийтийн орон сууцанд амьдарч буй 250,221 айл өрхүүддээ сэрэмжлүүлж зөвлөхөд “Та бүхэн 22 цагаас хойш хөршүүдийнхээ тав тух, амгалан тайван байдлыг алдагдуулбал (үүнд хүүхдүүд чанга дуу чимээ гаргаж, үсэрч харайж тоглох хамаарна) уг зөрчлийн тань төлөө торгох хуулийн заалт байдаг юм байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.