FACTCHECK: МХБХ-ны дасгалжуулагч Ц.Ганболдын ёс бус үйлдлүүд
АНХААРУУЛГА
Энэхүү нэвтрүүлэгт садар самуун үг, ёс бус хэллэг агуулагдаж буй тул насанд хүрээгүй хүн үзэхийг хориглоно!!!
Монголын хөлбөмбөгийн холбооны Эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Ганболд нь 19 насны охидын шигшээ багийн тамирчин В.Лорагийн асран хамгаалагч руу архи согтууруулах ундааны зүйл уусан үедээ утсаар залгаж “Ирж надтай унт. Унтахгүй бол охиныг чинь үндэсний шигшээ багаас хөөнө” хэмээн дарамталсан талаар энэхүү нэвтрүүлэгт гарна.
Ц.Ганболд дасгалжуулагчийн ёс бус үйлдэл, МХБХ-ны Эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн нэр бүхий дөрвөн тамирчны зохисгүй авирын талаар МХБХ-ны ЕНБД Ө.Шижирт өргөдөл гомдол гаргангуут түүнийг нь шийдвэрлэхийн оронд харин ч бүр тас нууж, гомдол гаргасан охиныг улам ч ихээр хавчин гадуурхаж хохироосон ноцтой асуудлыг бид хөндөн гаргаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.