Дэлхийн шилдэг 100-д БНХАУ-ын зургаан их сургууль багтжээ

. “Times Higher Education” сэтгүүлийн “World Reputation Rankings – 2019” буюу дэлхийн шилдэг 100 их сургуулийн жагсаалтад Хятадын Чинхуа, Бээжин, Фүдань, Шинжлэх ухаан, техникийн их сургууль болон Шанхай, Жэжяний зургаан их сургууль багтсан байна. Тэр дундаа Чинхуа их сургууль бусад таван их сургуулийнхаа өмнө буюу 14 дүгээрт жагсчээ. “Times Higher Education” сэтгүүл жил бүр олон улсад нэр хүндтэй 10 мянга гаруй эрдэмтний дунд нууц байдлаар санал хураалт явуулж, дэлхийн шилдэг 100 их сургуулийг эрэмбэлж, “The World Reputation Rankings” хэмээх жагсаалт гаргадаг.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.