Гелэн капсул жин хасахад тусалдаг

 

Төрөл бүрийн эм бэлдмэл, зарим төрлийн шим тэжээлийн гадуур бүрхсэн байдаг гелэн капсул таныг илүүдэл жингээ хасах, жингээ барихад нэн тустай байж магадгүй гэдгийг Европын Конгрессийн хэт таргалалттай тэмцэх газраас мэдэгджээ.

Хэрэв та хоолны өмнө гелэн капсул ууж хэрэглэвэл таны жин хасах магадлалыг хоёр дахин нэмэгдүүлдэг байна.

Гадуураа капсулан бүрхүүлтэй тэжээл өөх тосоо шимэгдүүлэлгүй шууд ходоод болон гэдсэнд ордог байна. Ийм гелэн капсулыг жимс, хүнсний ногооноос гаргаж авдаг эслэгээр хийдэг.

Гэдэс ходоодонд орсон капсул хүнсний ногоотой адил бусад хоол хүнсний бүтээгдэхүүнтэй холилдон ходоодыг дүүргэж хэвж зажлах үйл явцыг эхлүүлдэг. Ингэснээр та цадсан мэдрэмж авч хэт их идэхээс татгалзаж жин хасах үйл явц түргэсэх юм. Ямар нэг химийн нөлөөгүй механикаар хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд гелэн капсул устай хамтран тусалдаг байна.

Хэт таргалалт судалдаг эрдэмтэд ирэх жилээс капсултай эм бэлдмэл, шим тэжээл хэрэглээнд өргөнөөр нэвтэрнэ хэмээн таамаглаж байгаа ажээ.

 

dietpillavoid 1280px 7d8d3ba667784eca852ec9abee77a5b2

 

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.