Даян аварга цолны мялаалга наадамд түрүүлсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
Монгол Улсын даян аварга Б.Орхонбаяр болон улсын начин Х.Наранбаяр нарын цолны мялаалга наадам өнөөдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд болж байна.
Шинэ цолны мялаалга наадмын хүчит 128 бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийг 20 сая, үзүүлэсэн бөхийг 10 сая, их шөвгийн бөхчүүдийг тус бүр таван сая төгрөгөөр байлахаар болсон.
Харин сурын харвааны түрүү харваачийг 400 мянган төгрөгөөр шагнахаар болсонд харваачид эсэргүүцэж мялаалга наадмын сурын харвааны шагналын санг нэмэгдүүлэхийг шаардаж зохион байгуулах хороонд хүсэлтээ гаргаж харваагаа түр зогсоолоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.