Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ

Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ

НИТХ-ын ээлжит хуралдаанаар НИТХ-ын 2025 оны 25/29 тоот тогтоолоор батлагдсан журмын зарим хэсгийг хүчингүй болгож, зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бид иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулахад юу хийж болох вэ гэдэг өнцгөөс шийдвэрүүдээ гаргаж буй. “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд "E-LICENSE" цахим системээр мэдэгдлээ шууд хүргэн, эрх нь нээгдэж 30 хоногийн дотор бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа боловч сарын дараа дахин материал бүрдүүлэхийн тулд төрийн хүнд сурталтай нүүр тулдаг процесс байгаа нь судалгаагаар нотлогдсон.

Тиймээс НИТХ-ын хуралдаанаар 2025 оны 25/29 тоот тогтоолоор батлагдсан журмын зарим хэсгийг хүчингүй болгож, хоёр өөрчлөлтийг хийхээр боллоо. Ингээд найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалж байна. Ингэснээр иргэдийн амьдралын чанарыг сайжруулж, бизнес эрхлэхэд тухтай, таатай, хурдтай, хүнд сурталгүй байх нөхцөл бүрдэх юм. Төр болон иргэдийн өмнө бизнес эрхлэгчдийн хүлээх үүрэг нь энэ журмын зургаадугаар зүйлд заасан хэвээр үлдэж байна. Мөн стандартын хэрэгжилтэд хяналт тавих, хариуцлага тооцох механизм нийслэлийн Захирагчийн ажлын алба болон дүүргүүдийн үйлдвэр, үйлчилгээний хэлтсүүдэд байгаа” гэлээ.

Сэтгэгдэл (8)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 1 сар, 1 долоо хоног
Дүрэм, журамгүй ухамсаараа ёс зүйтэй ажиллацгааж чадаж байвал бараг хууль ч хэрэггүй юм биш үү.
Зоригт 1 сар, 1 долоо хоног
Ер нь МАН төр дүрэм журам зөвшөөрөл гээд гох дэгээн дээр сүүлийн 30- жил амьдарч байгаа нь үнэн!!! Харин 2000- оноос хойш Намбарын Энхбаярын тавьсан авилгаын схем төгөлдөршиж өнөөдөр Монгол улс авилгадаа живвээ хөөрхий!!!
Зоригт 1 сар, 1 долоо хоног
Ер нь МАН төр дүрэм журам зөвшөөрөл гээд гох дэгээн дээр сүүлийн 30- жил амьдарч байгаа нь үнэн!!! Харин 2000- оноос хойш Намбарын Энхбаярын тавьсан авилгаын схем төгөлдөршиж өнөөдөр Монгол улс авилгадаа живвээ хөөрхий!!!
И 1 сар, 1 долоо хоног
Наймаачид хотын төвийн гудамж талбайг эзэлж авчдээ. Их дэлгүүрийн замын урд талбайг нэг очоод хараарай. Талбайн хавтан нь ч баас шээс болсон, хүн явах ч зайгүй... ГАМШИГ
зочин 1 сар, 1 долоо хоног
Иргэдийн ухамсар бүрэн төлөвшсөн үү? Одоогийн анархизм цэцэглэж буй цаг дор яах бол доо! Бид ч муу юмандаа сайн даа
9 1 сар, 1 долоо хоног
Чөлөөлнө гэж эмх замбараагүй болгох хэрэггүй ТҮЦЭЭ ХУРАА
иргэн 1 сар, 1 долоо хоног
Мөнгөн завьяагийн гудамж ЯГ ХУУЧИН ХӨГЛӨРСӨН ДҮРДЭЭ ОРЖЭЭ ....ХАА САЙГҮЙ ХАЗГАЙ МУРИЙ САРИЙ ЭЛДЭВ ЯНЗЫН ӨНГӨ ХЭЛБЭРТЭЙ ТҮЦҮҮД!!!
зочин 1 сар, 1 долоо хоног
Хотын төвөөр ТҮЦ нүүд эргээд ирж бна ш дээ . Олон болохоос нь өмнө хурдан нүүлгээчээ . Үхэрнүүдээ ТҮЦ нээсэн битгий юм аваад байл даа . Цул баас шээс халдвар шүү дээ оркуудаа