Мотоцикильтой эмэгтэйг зориудаар мөргөсөн жолоочийг ажлаас нь чөлөөлжээ
Өнгөрсөн долоодугаар сарын 31-ний өдөр мотоцикильтой эмэгтэйг гэрлэн дохион дээр зогсож байхад нь автобусны жолооч зориудаар мөргөсөн бичлэг цахим орчинд цацагдсан. Нийтийн тээврийн бодлогын газраас тухайн жолоочид хариуцлага тооцжээ.
Тодруулбал, "Замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ноцтой зөрчил гаргасан жолооч Б-д хариуцлага тооцон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.1.10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, MNS 5012:2026 "Зорчигч тээвэрлэлт. Ангилал ба ерөнхий шаардлага" стандарт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.6 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.3.4, 14.4.6 дахь заалт, Сахилгын арга хэмжээ тооцох хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ажлаас нь чөлөөлсөн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.