Төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж байна
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит наймдугаар хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 2025 он, 2026 оны эхний хагас жилд иргэдээс гаргасан өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн тайлан мэдээ, төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна.
Мөн “Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулах асуудал, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2026-2027 оны халаалтын улиралд хэрэгжүүлэх үйл ажиллагааны танилцуулга, нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудыг татан буулгах тухай /”Асгат”, “Багачууд хүнс”, “Хүнс хангамж”, “Өсвөр үе хүнс”/ зэрэг арав гаруй асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.