Монгол Улсын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Япон улсыг зорилоо
Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо болон Японы Сагсан Бөмбөгийн Холбооны хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын эрэгтэй шигшээ баг өнөөдөр буюу наймдугаар сарын 06-ны өдөр Япон Улсыг зорилоо.
Тус бэлтгэл, хамтарсан хөтөлбөрийн хүрээнд Монголын шигшээ баг Япон улсын шигшээ багтай хоёр тоглолт хийх бөгөөд наймдугаар сарын 06–16-ны хооронд хамтарсан бэлтгэл сургуулилтад хамрагдах аж.
Энэ удаагийн Монгол Улсын шигшээ багтай KELME брэнд хамтран ажиллаж байгаа бөгөөд шигшээ багийн тамирчдад тээшийн цүнх болон үүргэвчийг гардуулан өгчээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.