Өнөөдөр Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрээс 1,980 тонн АИ-92 автобензин Монгол Улсад ирнэ
АИ-92 шатахууны нийлүүлэлт тасралтгүй үргэлжилж байгааг Засгийн газраас мэдээллээ. 2026 оны наймдугаар сарын 5-нд Сүхбаатар боомтоор 43 вагон 2,580 тонн АИ-92 автобензин орж ирж, Толгойт, Аршаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар өртөөдөд хүргэж, өнөөдөр агуулахуудад буулгаж байна.
2026 оны наймдугаар сарын 6-ны 02:30 цагт долоон вагон 420 тонн АИ-92 автобензин ирж, өртөөдөд буулгахаар гарлаа. Мөн наймдугаар сарын 1–5-ны хооронд Сүхбаатар боомтоор нийт 10,017 тонн АИ-92 автобензин ирсэн байна.
Мөн Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрээс ачигдсан 33 вагон буюу 1,980 тонн АИ-92 автобензин өнөөдөр Монгол Улсын хилээр орж ирнэ.
Төмөр зам, гааль, холбогдох байгууллагууд болон импортлогч аж ахуйн нэгжүүд хамтран шатахууныг агуулах, түгээх станцууд руу 24 цагаар тасралтгүй хүргэж, иргэдийн шатахууны хангамжийг хэвийн болгохоор ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.