Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгджээ

Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгджээ
Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас усжих Үүр, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул (Лүн), зүүн хажуугийн Хэрлэн (Өндөрхаан сум), Хангай нурууны араас усжих Орхон (Бат-Өлзий, Орхонтуул сум), өврийн Түй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-65 см нэмэгдсэн байна.
 
Мөн Туул (Алтанбулаг, Лүн сум) , Хараа (Дархан), Байдраг (Бууцагаан сумын Баянбүрд баг), Хөгшин Орхон, Хархираа (Тариалан сум) зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см, Балж, Онон гол үерийн аюултай түвшинг 5-15 см даван тус тус үерлэсэн хэвээр байна.
 
Иймд:
-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
-Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
-Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих
-Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
-Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
-Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг онцгой байдлын ерөнхий газраас иргэдэд сэрэмжлүүллээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.