Шатахууныг тэгш, сондгой дугаараар олгож эхэлснээр хүртээмж 2.5 дахин нэмэгджээ
Өнөөдрийн байдлаар Монгол Улс АИ-92 шатахууны 11 хоног, АИ-95 шатахуун 13 хоног, Дизель түлшний 18 хоног, Онгоцны түлшний 10 хоногийн нөөцтэй байна.
Энэ сарын 1-5-ны хооронд Монгол Улсад 162 вагон-9720 тонн АИ-92 шатахуун орж иржээ.
Шуурхай штабын шийдвэрээр Улаанбаатар хотод зохицуулалт хийж эхэлснээр нэг өдөрт шатахуун авсан машины тоо 38.000-аас 115.000 болж хүртээмж 2.5 дахин нэмэгдсэн талаар Засгийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.