Завхан аймгийн бөхчүүдээс авсан сорьцоос хориотой бодис илрээгүй байна
Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага 2026 оны орон нутгийн баяр наадмын үеэр цуглуулсан допингийн шинжилгээний сорьцуудын лабораторийн хариуг үе шаттайгаар хүлээн авч байна.
2026 оны долоодугаар сарын 24-ний өдөр Дундговь болон Завхан аймгийн баяр наадмаас цуглуулсан сорьцуудын 2026 оны наймдугаар сарын 3-ны өдөр ирсэн лабораторийн шинжилгээний хариугаар Завхан аймгийн сорьцуудаас хориглосон бодис, хориглосон арга, тэдгээрийн метаболит болон маркер илрээгүй байна.
Харин Дундговь аймгийн нэг сорьцын лабораторийн шинжилгээний эцсийн хариу одоогоор ирээгүй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.