Хөвсгөл нуурын дэргэдэх Чөчү уулын 6.3 км явган болон морин аяллын жимийг тохижуулж байна

Хөвсгөл нуурын дэргэдэх Чөчү уулын 6.3 км явган болон морин аяллын жимийг тохижуулж байна
Азийн хөгжлийн банкны санхүүжилт, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны захиалгаар хэрэгжиж буй "Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл"-ийн хүрээнд аялал жуулчлалыг дэмжсэн бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаагийн нэг нь Хөвсгөл нуурын эрэг дагуу 15 км урттай, хоёр чиглэл бүхий явган болон морин аяллын жимийг тохижуулан сайжруулж байгаа юм.
66d54fa79b0b4387be457f12355c3f2d
d5597e4aa1c84db9bd577a1a73bdb628
Чөчү уул нь далайн түвшнээс дээш 2444 метр өндөр, уулын орой хэсэг нь хавтгай, тэгш тогтоцтой учраас нуурыг бүхлээр нь болон нуур орчмын уулсыг тольдох боломжтой өвөрмөц уул юм. Чөчү уул өөд гарах 6.3 км замын тохижилтыг "Монголын явган алхалтын холбоо" ТББ гүйцэтгэж байгаа ба олон улсын стандартад нийцүүлсэн чиглүүлэх тэмдэг, тэмдэглэгээ, өртөөний самбар, аюулгүй байдлын зөвлөмж бүхий мэдээллийн самбаруудыг байрлуулж, Горхитой өртөө, Савлуурт өртөө, Тойрог өртөө болон Тольдох өртөө зэрэг амрах цэг, өртөөнүүдийг тэмдэглэн, зайн болон өндрийн мэдээллийг нарийвчлан тусгаж байна.
a7e97af5d43d4fb2bbda1d8ced36ec87

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.