Сүхбаатар боомтоор энэ сарын 2,3-нд нийт 4140 тонн АИ-92 автобензинийг оруулж иржээ
Шатахууны хомстол үүссэнтэй холбогдуулан шатахуун татан авалт хийгдсээр байна.
Тодруулбал, наймдугаар сарын 02-ны өдөр 49 вагон буюу 2,940 тонн, наймдугаар сарын 03-ны өдөр 20 вагон буюу 1,200 тонн нийт 69 вагон буюу 4,140 тонн АИ-92 автобензин орж иржээ. Шатахуунуудыг Толгойт, Аршаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар өртөөдөд тээвэрлэн хүргэж, Улаанбаатар хот болон орон нутгийн ШТС-ууд руу ачилт хийж эхэлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.