Орон нутгийн замын хураамжийг 10 мянган төгрөг болгосныг цуцлах өргөдөл санаачилжээ
Иргэн Э.Батбаяр Орон нутгийн замын хураамжийг 10 мянган төгрөг болгосныг цуцлах өргөдөл санаачилжээ
Энэ сарын 1-нээс улсын чанартай авто зам ашигласны төлбөрийг Засгийн газрын 273 дугаар тогтоолоор нэмэгдүүлсэн. Ингэснээр суудлын автомашины төлбөр 1,000 төгрөгөөс 5,000 төгрөг, ачааны автомашиных 10,000 төгрөгөөс 20,000 төгрөг болж өсөөд байна.
Улсын хэмжээнд 220 км тутамд байрлах төлбөр авах 33 цэг ажилладаг байна. Энэ шийдвэртэй холбогдуулан иргэн Э.Батбаяр D-Parliament системд өргөдөл гаргаж, орон нутгийн замын хураамжийг 10,000 төгрөг болгосон шийдвэрийг цуцлахыг шаарджээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.