🔴КОП17 бага хурлын үеэр нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

AI хөрвүүлсэн
🔴КОП17 бага хурлын үеэр нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-той холбогдуулан хувийн тээврийн хэрэгслээр зах, худалдааны төвүүдийг, ялангуяа "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийг чиглэх хөдөлгөөнийг бууруулах зорилгоор нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, богино эргэлтийн чиглэлүүдийг нэмэлтээр бэлтгээд байна.

Хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг багасгах зорилгоор дараах зохицуулалтуудыг хийж хэрэгжүүлнэ:

  • "Нарантуул", "Дүнжингарав" болон "Шинэ 100 айл" худалдааны төвүүдийн авто зогсоолыг бүрэн хаана.
  • Намъянжугийн гудамж, Нарны зам, Их Монголын гудамж болон "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвүүдийн ойролцоох гудамж замуудын дагуух зогсоолуудыг бүрэн хааж, зохицуулалт хийнэ.

Мөн дараах чиглэлийн замуудад тодорхой хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалттайгаар оролцуулахаар боллоо:

  • Нарантуулын уулзвараас "Өгөөмөр" захын уулзвар хүртэл,
  • Нарантуулын уулзвараас "Дүнжингарав" захын уулзвар хүртэл,
  • "Дүнжингарав" захын уулзвараас Зүүн Жанжны уулзвар хүртэлх замуудад хязгаарлалт тогтооно.

Дээрх замуудын хязгаарлалт нь COP17 хурлын үеэр буюу 8 дугаар сарын 17-ны өдрөөс 28-ны өдрүүдийн хооронд хэрэгжих бөгөөд энэ хугацаанд зөвхөн дараах тээврийн хэрэгслүүдийг нэвтрүүлнэ:

  • Тусгай хэрэгцээт буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн автомашин,
  • Нийтийн тээврийн хэрэгслүүд,
  • Үйлчилгээнд явж байгаа автомашинууд,
  • Тусгай чиг үүргийн болон онцгой байдал, эмнэлэг, цагдаагийн тээврийн хэрэгслүүд.

Хязгаарлалт тогтоосон байршлуудад амьдарч буй оршин суугчдын тээврийн хэрэгслийг урьдчилан бүртгэлд хамруулж, ямар нэгэн саадгүйгээр нэвтрүүлэх боломжийг бүрэн бүрдүүлэн ажиллах талаар Нийслэлийн замын хөдөлгөөний удирдах төвийн дарга Ч.Хувьзаяа мэдээллээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.