"Urban talk" нэвтрүүлгийн санаачлагч Я.Учралыг нэг сая төгрөгөөр торгожээ

"Urban talk" нэвтрүүлгийн санаачлагч Я.Учралыг нэг сая төгрөгөөр торгожээ

"Urban talk" нэвтрүүлгийн үеэр оролцогчид "Өнчин таван охиныг олж, насанд хүрэгчдийн кино хийнэ гэж ярьж байсан" хэмээн ярьсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж, улмаар ЦЕГ, УЕПГ-аас шалгалтын ажиллагаа эхлүүлээд байсан. 

Нэвтрүүлгийн тухайн дугаарт оролцож байсан нэр бүхий зургаан иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр 100 мянган төгрөгөөр торгожээ. Мөн нэг хуулийн этгээд буюу нэвтрүүлгийн санаачлагч Я.Учралыг нэг сая төгрөгөөр торгосон байна.

Түүнчлэн "Учралт каналайзер" ХХК нь хүүхдэд хортой агуулгыг хязгаарлах үүргээ биелүүлээгүй байж болзошгүй тул харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэст шалгуулахаар шилжүүлсэн аж. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комисс болон Харилцаа холбооны зохицуулах хорооноос одоогоор албан ёсны хариу ирүүлээгүй байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.