Б.Пүрэвдагва: Үерийн хамгаалалтын далангийн ажлыг эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд нь дуусгахыг үүрэг болгов

Б.Пүрэвдагва: Үерийн хамгаалалтын далангийн ажлыг эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд нь дуусгахыг үүрэг болгов

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд энэ онд  үерийн хамгаалалтын хоёр км урт далангийн барилгын ажил эхэлсэн ч одоо 20 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Тус төслийн гүйцэтгэгчээр “М Даблью Т” ХХК өнгөрсөн онд шалгарч, энэ онд барилга угсралтын ажлаа эхлүүлжээ.

Санхүүжилт удаашралтай байсантай холбоотойгоор далангийн гүйцэтгэлийн ажил төлөвлөсөн хугацаанаасаа хойшилсон гэдгийг “М Даблью Т” ХХК-ийн захирал  Г.Цэгмэд танилцууллаа. Тэрээр далангийн барилгын ажлыг энэ ондоо багтаан бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэв.

6a705ca70e1ea02d0ac512efХарин оршин суугчид барилгын ажил удаашралтай байгаад сэтгэл дундуур байна. Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чухал бүтээн байгуулалтыг шуурхай дуусгахгүй, тавдугаар сарын сүүлээс зургаадугаар сарын эхэн хүртэл нэг сарын хугацаанд ажилласанд шүүмжлэлтэй хандлаа.

6a7064920e1ea02d0ac51303

6a705d1a0e1ea02d0ac512f1Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва гүйцэтгэгч компанид ажлаа эрчимжүүлж, шаардлагатай хүн хүч, техник хэрэгслийг нэмэгдүүлэн төлөвлөсөн хугацаанд чанартай гүйцэтгэн ашиглалтад оруулахыг үүрэг болгов. Ингэхдээ  холбогдох санхүүжилтийг шуурхай шийдвэрлэж, өдөр тутамд гүйцэтгэлийн хяналт тавьж ажиллана.

6a705d540e1ea02d0ac512f2Мөн Цагаан эргийн гүүр эвдэрсний улмаас тухайн бүсийн иргэдийн ундны усны хүртээмж хязгаарлагдаж, өдөр тутмын амьдралд хүндрэл үүсээд байгаа юм. Цагаан эргийн гүүрийн эвдрэл гэмтлийг засварлан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэвийн болгох чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг өглөө. Гүүрийг сэргээн барих асуудлыг ирэх оны нийслэлийн төсөвт тусгана гэлээ. 

6a705d960e1ea02d0ac512f4

6a705d9c0e1ea02d0ac512f5Түр хамгаалах байранд байгаа иргэдийн амьжиргааг хэвийн байдалд ортол засаг даргын нөөц хөрөнгөөс дэмжлэг үзүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд үерт өртсөн айл өрхийн иргэдтэй уулзав. Тус хороо 8000 оршин суугчтай бөгөөд хойд хэсгээрээ үерийн эрсдэлтэй бүсэд хамаарч байна. Тус хорооны ЕБ-ын 10 дугаар сургуулийн өргөтгөлийн зааланд түр хамгаалах байр байгуулж, одоогийн байдлаар үерийн улмаас найман иргэнийг аюулгүй байршилд нүүлгэн шилжүүлжээ.

6a705e0a0e1ea02d0ac512f8

6a705e100e1ea02d0ac512f9Түр хамгаалах байранд байгаа иргэдийн зүгээс хүнсний хангамж хүндрэлтэй, холбогдох байгууллагуудын дэмжлэг шаардлагатай байгааг илэрхийлж байлаа. Иргэдийн амьжиргааг хэвийн байдалд ортол Засаг даргын нөөц хөрөнгөөс шаардлагатай дэмжлэг үзүүлэх, хүнс, тэжээлийн болон нэн шаардлагатай зардлыг шийдвэрлэх, өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Үерт автсан айл өрхүүдийн хашаа, гудамж, нийтийн эзэмшлийн талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт яаралтай зохион байгуулж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг чиглэл болгов.

6a705e840e1ea02d0ac512faХУД-ийн 14 дүгээр хорооны үерийн эрсдэлтэй бүсийн иргэдийн санал хүсэлтийг сонслоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны үерийн эрсдэл үүсээд буй бүсэд ажиллаж, газар тариалан,  хүлэмжийн аж ахуй эрхэлдэг иргэдийн санал хүсэлт, тулгамдсан асуудлыг сонслоо.

6a705ec70e1ea02d0ac512fb

6a705ed00e1ea02d0ac512fcТус бүсэд 1992 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Түргэний голын ай савд жимс, жимсгэнэ, хүнсний ногооны аж ахуй хөгжүүлэх зориулалтаар газар олгож байжээ. Энэ орчимд хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуй эрхэлдэг 20 орчим өрхийн газар усанд автаж, үерт өртөх өндөр эрсдэл үүсдэг байна. Сүүлийн жилүүдэд голын ай сав өөрчлөгдөж, шороон овоолго, авто зам зэрэг хүний үйл ажиллагааны нөлөөгөөр уулын усны урсацын чиглэл өөрчлөгдөн, үерийн хүч нэмэгдэж, эрсдэл эрс  нэмэгджээ.

2009 онд үер болж, хөндий бүхэлдээ усанд автсан бөгөөд түүнээс хойш бараг жил бүр үерийн эрсдэл нүүрлэх болжээ. Ургац, хөрөнгө, бүтээн байгуулалтад хохирол учирч, үерийн ус, лаг шаварт бохирдсон бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх боломжгүй болж хөдөлмөрийн үр шим талаар өнгөрдөг тухай хэлж байв.

6a705ef80e1ea02d0ac512fd

6a705f0a0e1ea02d0ac512feХУД-ийн 14 дүгээр хорооны иргэн Л.Алтанзул хэлэхдээ “Бид 1992 оноос хойш энэ газрыг өөрсдийн хүч хөдөлмөрөөр тохижуулж, үржил шимтэй хөрс бүрдүүлэн хүлэмжийн аж ахуй хөгжүүлсэн. Гэвч хүний үйл ажиллагаанаас шалтгаалан үүссэн үерийн эрсдэлээс болж жил бүр хохирч байна” гэв. Мөн иргэдийн төлөөлөл зам, ус зайлуулах байгууламжийн өөрчлөлтөөс шалтгаалан уулын амны ус өндөр даралттайгаар орж ирдэг болсон бөгөөд инженерийн цогц шийдлийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцлов.

6a705f3b0e1ea02d0ac512ffНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асуудлыг судалж, инженерийн шийдэл боловсруулах чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгөв. Тэрээр “Үерийн эрсдэлийг бууруулах асуудлыг зөвхөн 14 дүгээр хороогоор хязгаарлахгүйгээр Өлзийт орчмын ногоочдын бүсийг хамруулан иж бүрэн судалгаа хийж, геодези, усны барилга байгууламжийн шийдлийг боловсруулна. Хөдөлмөрлөж, хотын хүнсний хангамжид хувь нэмэр оруулж буй иргэдээ дэмжих бодлого баримтална” гэв. Мөн холбогдох байгууллагууд үерийн дараах ариутгал халдваргүйтгэлийг нийтийн эзэмшлийн талбайд шуурхай зохион байгуулж, айл өрх, аж ахуйн нэгжүүдэд ариутгалын бодис олгох, авто замын эвдрэл гэмтлийг сэргээн засварлах, цахилгаан, дэд бүтцийн нөхцөл байдалд судалгаа хийж, шаардлагатай арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр боллоо.

6a705f6c0e1ea02d0ac51300

6a705fb20e1ea02d0ac51301

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.