Стандартаас хэтэрсэн чанга дуу чимээтэй 72 тээврийн хэрэгслийн оншилгоог хүчингүй болгожээ

Стандартаас хэтэрсэн чанга дуу чимээтэй 72 тээврийн хэрэгслийн оншилгоог хүчингүй болгожээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч амралтын өдрүүдэд Авто тээврийн үндэсний төвтэй хамтран Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээ стандартад MNS4599:2026-н дагуу хяналт шалгалт хийсэн байна. 
 
Энэ үеэр зөвшөөрөгдсөн стандартаас хэтэрсэн чанга дуу чимээтэй 72 тээврийн хэрэгслийн оншилгоог хүчингүй болгожээ. 
 
Иймд: 
-Тээврийн хэрэгслийн яндан болон дуу намсгах системд өөрчлөлт оруулахгүй байх
-Стандартын шаардлага хангасан эд анги ашиглах
-Замын хөдөлгөөнд оролцохын өмнө тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгаж хэвшихийг цагдаагийн ерөнхий газраас иргэдэд зөвлөлөө. 
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.