Сүхбаатар төмөр замын боомтоор шатахууны импорт хэвийн үргэлжилж байна

Сүхбаатар төмөр замын боомтоор шатахууны импорт хэвийн үргэлжилж байна
2026 оны наймдугаар сарын 1-ний өдөр 22 вагон буюу 2,220 тонн, наймдугаар сарын 2-ны өдөр 64 вагон буюу 2,940 тонн Аи-92 автобензин тус тус Монгол Улсад орж ирсэн байна. Ингэснээр хоёр өдрийн хугацаанд нийт 86 вагон буюу 5,160 тонн Аи-92 автобензин импортоор нийлүүлэгдсэн. Энэ нь манай улсын ердийн хэрэглээний ойролцоогоор 2-5 хоногийн хэрэгцээг хангах хэмжээ юм.
 
Импортлогдон ирсэн шатахууныг Толгойт, Рашаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар зэрэг өртөөнүүдэд тээвэрлэн хүргэж, агуулахад буулгах, улмаар Улаанбаатар хот болон орон нутгийн шатахуун түгээх станцуудад тасралтгүй түгээх ажлыг зохион байгуулж байна.
 
Мөн ОХУ-аас 2026 оны долоодугаар сарын 29-ний өдөр ачигдсан 28 вагон буюу 1,680 тонн Аи-92 автобензин Сүхбаатар боомтоор ойрын хугацаанд орж ирэхээр хүлээгдэж байгааг Ашигт малтмал газрын тосны газраас мэдээллээ.
 
Сүхбаатар төмөр замын боомтоор орж ирж буй шатахууныг буух өртөөнүүдэд шуурхай хүргэх, буулгах, шатахуун түгээх станцуудад ачин нийлүүлэх ажлыг Улаанбаатар төмөр зам ХНН, Гаалийн байгууллага, холбогдох төрийн байгууллагууд болон импортлогч аж ахуйн нэгжүүд хамтран 24 цагаар тасралтгүй зохион байгуулж, нийлүүлэлтийн хэвийн байдлыг хангах чиглэлээр бүх боломжит арга хэмжээг авч ажиллаж байна

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.